Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Д.Энхтүвшин гишүүн ШУДАРГА "царайлсны" цаад шалтгаан юу байв?

Д.Энхтүвшин гишүүн ШУДАРГА "царайлсны" цаад шалтгаан юу байв?

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин сүүлийн үед их л “тодроод” байгаа. 2025 оны төсөвтэй холбоотойгоор ЗГ, намынхныхаа эсрэг байр суурь илэрхийлж, багагүй “попорсон“ нь олонд таалагдав бололтой. Нийгмийн зарим масс түүнд “шударга гишүүн” гэх хэргэм хүртэл хүртээгээд л байгаа.

Гэвч сайн ухаад үзвэл Д.Энхтүвшин гишүүн бас ч тийм шударга дүрт нэгэн биш юм шиг. Тийн үндэслэлүүд ургаж байна. Тийн үндэслэлүүдийг сэтгүүлч Р.Эмүжин тэргүүтэй хүмүүс ч хөндөөд эхэлж.

Д.Энхтүвшин парламентад суухаасаа өмнө МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Энэ албан тушаалыг хашигч нь Монголын бизнес, үйлдвэрлэлийн салбар, татвар төлөгч, хувийн хэвшлийнхний “толгойд залрах” алтан бошгийг атгаж суудаг. Нэг ёсондоо хариуцлагатай, нэр хүндтэй алба. Д.Энхтүвшин ч дээр дурдсанчлан нэгэн цагт энэ ямбыг эдлэж байлаа.

МҮХАҮТ-ч бас тийм ариухан газар биш. Хулгай, худал, авлига жинхэнэ утгаараа цэцэглэдэг талбар гэх. Бүр тус байгууллагын татварт төвлөрүүлж ирсэн 1.4 сая ам.доллар ор сураггүй алга болсон гэх гайхам мэдээ ч чих дэлсэж байна. Зарим хэвлэлүүдээр ч гараад эхэлж. Бүр хэдхэн хоногийн өмнө МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас саатуулсан.  Энд дурдагдсан цуут 1.4 сая ам.долларын хэрэгтэй л холбоотой болов уу гэж олон нийт сэжиглэж байгаа юм, үгүйсгэшгүй.

Д.Энхтүвшин, Т.Дүүрэн хоёр нэгэн цагт мөр зэрэгцэн ажиллаж байсан. Тэгэхээр дан ганц Т.Дүүрэнгээр зогсохгүй эрхэм гишүүн ч бас энэ хэрэгтэй холбоотой байж болох.

Өчигдөр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болж, Л.Төр-Од шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Гэтэл Д.Энхтүвшиний таалалд энэ нь нийцсэнгүй, шинэ Ерөнхийлөгчтэй гар баргихаас татгалзаж, танхимыг орхив.

Үүндээ тайлбар хийхдээ тэрбээр, “Т.Дүүрэнг баривчилсан явдал надад таагүй санагдсан” хэмээж, энэ бол зарим нэг хүмүүсийн санаатай явуулга, хөдөөний голдуу бизнесмен нэртэй "халтарууд"-ыг багцалж санал авсан, Ерөнхий сайдын зөвлөх байсан, кнопчин энэ тэр гээд ярьжээ.

Нэг ёсондоо ХАҮТ-ын Тэргүүнээр сонгогдсон Л.Төр-Одыг "муулж", Т.Дүүрэнг өмөөрөх маягтай, Эндээс дүгнэвэл Т.Дүүрэн, Д.Энхтүвшин нарын дунд тийм нэг “нандин” холбоо байх шиг л ухагдах.

“Т.Дүүрэн, Д.Энхтүвшин хоёр тэр мөнгөөр мөрийтэй тоглож, койнд үрчихсэн юм гэнэ билээ” гээд учир мэдэх хүмүүс ч бас бор шувуу нисгээд л байх. Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэдэг дээ...

Д.Энхтүвшин гишүүн одоо тайлбар хийх хэрэгтэй. Олон нийт танаас тайлбар хүсэж байна.

Бизнес эрхлэгчдийн хуруу хумсаа хугалан байж олсон 1.4  сая ам.доллар хаачсан бэ! Засгийг “бүүлж”, олон нийтийн анхаарлыг өөртөө татаад л байсан. Тэр чинь таны “хулгайгаа” дарах нууц заль байсан юм биш үү!


Эсвэл мань эр 1.4  сая долларын "хулгай"-н хэрэг илрэхийг эрт мэдээд, хууль цаазын өмнө очихдоо тулбал Ерөнхий сайдыг, МАН-ыг, Засгийн бодлогыг шүүмжилсний төлөө "намайг яллалаа" гэж нийтэд  хэлж харагдахаа урьдчилан тооцсон хэрэг үү?!

Энэ мэт олон агуулга ургаж байна. Учиг зангилааг нь тайлж, үнэнхүү шударгаа баталж өгнө үү ЭРХЭМ ГИШҮҮН ЭЭ...

 

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)