Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.26

Ирэх оны I сараас эхлэн байгууллагууд ахмадуудыг ажилд авч эхэлнэ

Ирэх оны I сараас эхлэн байгууллагууд ахмадуудыг ажилд авч эхэлнэ

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ААН, албан байгууллагууддаа ахмадуудаа ажиллуулж эхэлнэ. 

Тодруулбал, ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тус хуулинд, өмчийн төлбөр хэлбэрээс үл хамаарч 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа хоёр хувиас доошгүй орон тоонд ахмад настанг ажиллуулахаар тусгажээ.

Ингэхдээ газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлтэй ажлын байрнаас бусад ажлын байр хамрах юм байна. Мөн хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж, хүсэл сонирхолд нь тулгуурласан ажлын байранд зуучилж, эрүүл, идэвхтэй насжилтыг нь дэмжих цогц төвүүд байгуулж, асрахуйн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэв. 

Дашрамд сонирхуулахад, манай улсад өнөөдрийн байдлаар 385 мянган ахмад настан байдгаас 87.8 мянга нь албан ёсны хөдөлмөр эрхэлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)