Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.06

Л.Энх-Амгалан: Амины орон сууцанд ипотекийн зээл олгодог болно

Л.Энх-Амгалан: Амины орон сууцанд ипотекийн зээл олгодог болно

Залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, төрийн албан хаагч гэр бүл зэрэг зорилтото бүлгийг орон сууцанд хамруулахад урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой гэгдээд буй.

Мөн ойрын хугацаанд амины орон сууцанд тавих стандартыг шинэчилж, зөвхөн өндөр барилга, аппартментэд ач холбогдол өгөлгүй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ипотекийн зээл олгодог байх тогтолцоо руу шилжих асуудал ч яригдаж байна.

Энэ тухай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, "Залуу гэр бүл, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй, төрийн албан хаагч гэр бүлүүдээ орон сууцанд хамруулахад урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх боломжтой. Мөн ойрын хугацаанд амины орон сууцанд тавих стандартыг шинэчилж, зөвхөн өндөр барилга, аппарментэд ач холбогдол өгөлгүй, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцанд ипотекийн зээл олгодог байх тогтолцоо руу шилжинэ. Ингэснээр төвлөрөл, түгжрэл, агаар, орчны бохирдлыг шийдэх боломж бүрдэнэ" хэмээн мэдэгдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 4 өдөр - 202.9.47.19 Хариулах
    Өмнөх орон сууцаа авах гээд ипотекийн зээлдээ 2-3 жил ард түмэн ойчер дарааллаа хүлээж байхад, одон хэдэн нөхдүүдийн үнэтэй амины орон сууцын зээлийг шийдэх гэж байгаа нь юу гэсэн үг вэ? Ард түмнээс хөгжлийн банкнаас жижиг дундаас ард түмэнд олдодгүй зээлийг хувааж идэж ханахгүй, дээрээс нь ипотекоор бас орон сууцаа авахнуу хулгайчууд!!!