Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.03.14

Уушгины өвчин, багтрааны үед хэрэглэх эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

Уушгины өвчин, багтрааны үед хэрэглэх эмийг ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй олгож байна

ЭМДЕГ , Швейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 19 төрлийн эмийг ЭМД-ын шимтгэлээ төлсөн хүн бүрд ЭМД-ын сангаас 100 хувь хөнгөлөлттэй үнээр олгож байна.

Эдгээр эмийг Новартис компанийн албан ёсны 3 дистрибьютерын 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангаар олгох боломжтой болсон.

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нэмж 31 эмийн сантай гэрээ байгуулснаар нийт 222 эмийн сангаар Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)