И.Цэлмүүн шатрын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Өсвөрийн шатрын ДАШТ-ээс нийслэлийн 31 дүгээр сургуулийн 5-р ангийн сурагч, “Босоо Ноён” клубийн тамирчин И.Цэлмүүн хүрэл медаль хүртжээ.
Монгол Улс өсвөрийн шатрын дэлхийн аваргаас одоогоос таван жилийн өмнө буюу 2019 онд анх медаль хүртэж байсан бол И.Цэлмүүний хүрэл медаль Монголын найм дахь медаль болж байгаа юм.