Э.Цэндбаатар 12 дахь тулаанаа нэгдүгээр сарын 25-нд Монголд хийнэ
МУГТ Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын 11 дэх тулаан сарын өмнө болсон. Тэрбээр нэг ч ялагдалгүй яваа амжилтаа бататган дахин ялалт байгуулаад буй. Тодруулбал, Флорида мужийн Плант хотод Пуэрто Рикогийн боксчин Фрэнси Фортунатогтай тулалдаж тивийн бүсийг эх орондоо авч ирсэн.
Үүний дараа түүний 12 дахь тулаанаа хаана хийх нь спорт сонирхогчдын анхаарлыг татаад байгаа. Эл асуултад тэр өөрөө хариулт өгч Монголд хийхээр болсноо зарласан бөгөөд урьдчилсан байдлаар 2025 оны нэгдүгээр сарын 25-нд товлогдоод байна. Харин өрсөлдөгчөө тодорхой болгоогүй хэвээр. Таамаглаж буйгаар энэ төрөлд эхний аравт жагсаж байгаа аль нэг тамирчныг рингнээ дуудна гэгдэж буй.
Эх сурвалж: Eguur.mn