Д.Сумъяабазар: Ирэх онд Нийслэлийн төсөвт нэг их наяд төгрөгийн орлого төвлөрүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVI хуралдаан 11 дүгээр сарын 28-нд болж, Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн танилцуулгыг хэлэлцсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар төслийн төслийг танилцуулсан юм.
Энэ үеэрээ тэрбээр “Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь өнгөрсөн оныхоос 36.7 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Төсвийн төслийн тооцоогоор 2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 11.1 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.
Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр ангилан авч үзвэл хотын шуудын төсөвт 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. Харин төсвийн урсгал зардлын төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу урсгал зарлагын өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан боловсруулсан” гэлээ.