Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.06

ИЧИГ, ИЧИГ. ШАРАА, ШАРАА. ЭВИЙ, ЭВИЙ...

ИЧИГ, ИЧИГ. ШАРАА, ШАРАА. ЭВИЙ, ЭВИЙ...

Ардчилсан намынхан гэж "АРЧААГҮЙ НӨХӨД" байх юм. Ард түмний итгэл тэднээс нэгэнт ЗАЙЛАН ОДСОН. Аргыг нь олохоор сонгогдсон дарга нь хүртэл ОЛИГГҮЙ. Гашуун идээ хүртэж, хоолой, ходоодоо баясгахаас цаашаар гавихаа байлаа гэж намын нөхөд нь шогшрох. Өөдийн заяа үзэх тавилангүй л нам юм аа даа.

Уг нь Ардчилсан намынхныг хүчтэй СӨРӨГ ХҮЧИН байх болов уу хэмээн иргэд найдаж, саяны сунгаанаар чамгүй өндөр итгэл хүлээлгэсэн. Гэтэл өнөөдүүл чинь "ӨӨХ ӨГСӨН ХҮНТЭЙ ӨГЛӨӨ БОСООД ЗАРГАЛДАВ" гэгчээр МАН-ынхантай НЭГ ХӨНЖИЛД орж, хэдхэн хүн хожоод, хатуухан хэлэхэд АЖИЛТАЙ БОЛООД Л таг чиг болов. Юун СӨРӨГ ХҮЧИН. Дашийн шог болох нь тэр ээ.

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр хэлж байна билээ. Монголд сөрөг хүчний хэрэг алга аа гээд. Үгүй ээ мөн даапаалж байгаа юм шүү. Хамгийн их хэрэгтэй нь СӨРӨГ ХҮЧИН байна. Тийм байхад Ардчилсан намынхан, энэ намын тодотголтой хэдэн сайдууд, нэн ялангуяа намын дарга Лу.Гантөмөр үүнийг ухаарахгүй байгаа нь ГУТАМШИГ. Үнэндээ түмний итгэлийг зольж АЖИЛТАЙ БОЛСОН АН-ын энэ хэдэн сайдуудаас олигтой зүтгэл харагдахгүй нь. Хөгжлийг урагшлуулах бус хөгжилд ТУШАА БОЛОХ л нөхөд шиг, харамсмаар. Албан тушаалын хэнээ тусч, ХАРАНГАДСАН хэдэн нөхдөөр л АН дүүрчихсэн байсан юм биш үү гэж нийгэм бүүлэх. Түмнээ гэх сэтгэл тэдэнд байна уу...

Ардчилсан нам гэх энэ том улс төрийн хүчин ийм жаалхан "АМЬТАН" болчих гэж. Олиггүй удирдлага, омголон ах нар, олхиогүй хэдэн залуусынх нь л тэнэглэлийн гор уу... Хамгийн гол нь олны итгэлийг дааж чадахгүй байна гэдэг л үнэхээрийн ШИВШИГ. МАН-ын ХАЛААСНЫХАН гэх нэршил хүртэл авсан байгаа юм чинь. Яанам бэ эднийг. ИЧИГ, ИЧИГ. ШАРАА, ШАРАА. ЭВИЙ, ЭВИЙ...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)