Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.06

“Халзан бүргэдэй”-ын олборлолтыг явуулахын тулд төрийн яаманд ном уншуулсан гэв үү?

“Халзан бүргэдэй”-ын олборлолтыг явуулахын тулд төрийн яаманд ном уншуулсан гэв үү?

Монгол Улсын Үндсэн хуульд шашин төрийг тусдаа байхыг хуульчилж, “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж заасан байдаг.

Энэ дагуу төр шашны үйл хэрэгт тусдаа явагддаг. Гэтэл Төрийн яам шашны мяндагтануудыг урьж,  ном хуруулж, гүрэм засал хийлгэсэн тухай яриа чих дэлслээ.

Үүнийг санаачлагч нь нэгэн цагт  ажил албан тушаал эрхэлж байх үедээ 10 сая төгрөгийн “авилга”-ыг голж, наадхаа “овоон дээр аваачаад өргөчих” гэж хэлж байсан ярианы “эзэн” гэх эрхэм байсан бөгөөд тус яамыг хэл аманд “өртөж”,  ажил үйлс нь гудайж, “Халзан бүргэдэй”-н газрын ховор элементийг олборлох ажлыг явуулах тухайтад ийн гүрэм засал хийлгэсэн гэх.

Ийнхүү буддын шашныг төрийн үйл хэрэгт “татан оролцуулж”, урагшлахгүй байгаа ажлаа “урагшлуулах” бодлогыг хэрэгжүүлж байгаа сайдад ХЭН итгэх вэ.

Ард түмэн төрийн сайддаа итгэж байхад төрийн сайд нь лам хуврагт итгэж "ажлаа даатгахаар" яах ёстой вэ та бид?

А.Гал

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)