Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.06

“Халзан бүргэдэй”-г явуулна гэж сонгуулийн мөнгөө “босгосон” улс төрчид ХЭН ВЭ?

“Халзан бүргэдэй”-г явуулна гэж сонгуулийн мөнгөө “босгосон” улс төрчид ХЭН ВЭ?

Ховд аймгийн Мянгад сумын нутагт байх “Халзан бүрэгтэй”, “Ар хүрэн уул” хэмээх газрын ховор элементийн “ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийг “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-иар дамжуулан Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны эзэн Д.Эрдэнэбилэг, мөн тус сумын нутаг дэвсгэрт байх “Бор толгой” хэмээх газрын ховор элементийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Монголиан Лантаноиде Корпораци” ХХК-ийг “Силверстрийм ресурс” ХХК-иар дамжуулж Моннис группийн эзэн Б.Чулуунбаатар нарын тэргүүн баячууд эзэмшиж байна.

Газрын ховор элемент нь соронзон чанар, цахилгаан дамжуулах чадвар өндөр тул радио электроник, компьютер, ухаалаг гар утас, цахилгаан автомашины батерей үйлдвэрлэл гээд дэвшилтэд технологи бүхий бүтээгдэхүүний үндсэн түүх эд болдог дэлхий дахинд эрэлт хэрэгцээтэй байгалийн нөөц баялаг юм.

Тиймдээ ч манай улсаас “газрын ховор элементавах хүсэлтээ АНУ, БНСУ, Герман, Япон зэрэг улс орнууд илэрхийлж, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэдгээ ил тод зарласан.

Гэвч газрын ховор элементийн хайгуул, олборлолт хийх асуудал нь нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан.

Сонирхолтой нь өнгөрсөн зуны УИХ-ын сонгууль болон саяхан болсон орон нутгийн сонгуулиар нэр бүхий нэр дэвшигчид, орон нутгийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс, албан тушаалтнууд “Халзан бүргэдэй” уул орчимд газрын ховор элементийн лиценз эзэмшигчидэд хандан “хайгуул олборлолтын ажлыг нь явуулахад дэмжлэг үзүүлнэ, арыг нь бат даана” гэж амлаж сонгуулийн мөнгөө гаргуулсан, авлига авсан байж болзошгүй тухай мэдээлэл бидэнд ирсэн юм.

Гэсэн атлаа нутгийн иргэдийн бухимдал эсэргүүцэл өрнөсний дараа тэдний зарим нь хэлж амласнаасаа “буцаж”, “нутгийн иргэдээс асуух ёстой, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, орон нутгийг хэрхэн дэмжих, байгаль хамгааллын ажлын план мэдээллээ танилцуулах ёстой” гэх үг хэлээд сууж байх.

Үнэндээ аж ахуйн нэгж, компани хэн ч байлаа гэсэн эхлээд ямар хэмжээний хөрөнгө оруулах, ямар байдлаар ажиллах ёстойгоо мэдэхийн тулд туршилтын өрөм тавьж байж, байгалийн нөөцөө тогтоон мэдэж, үүний дараа хөрөнгө оруулалтаа тогтоох шаардлагатай. Гэтэл хайгуулын өрөм тавиагүй байх, нөөцөө тогтоогоогүй байхад нь дараагийн ажлыг “нэхэж” байгаа нь тун ойлгомжгүй.

Тиймээс “Халзан бүргэдэй” уул орчимд газрын ховор элементийн лиценз эзэмшигч компаниудын зүгээс хэн гэдэг албан тушаалтан, нэр дэвшигч юу гэж хэлж, амлалт өгч, сонгуулийн мөнгөө гаргуулсан, тодорхой зардал авсан вэ гэдгийг НЭР УСТАЙ НЬ, одоогийн АЛБАН ТУШААЛТАЙ нь олон нийтэд зарлах хэрэгтэй.

Ингэж байж тэдний “хоёр нүүртэй үнэн төрх”- ийг Монголчууд төдийгүй Ховдчууд мэдэж авах болно.

Удахгүй бид хэн хэн юу гэж амлаж, хөрөнгө оруулагчдыг “хулхидсан” талаарх мэдээллийг баримттай мэдээлэх болно.

 

Ц.Мөнх

Эх сурвалж: Amlalt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)