Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалт боллоо
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд зориулсан сургалт өнөөдөр боллоо. Сургалтыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар, Нийслэлийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан бөгөөд Авлигын эсрэг эрх зүйн орчин, ИТХ-ын бүрэн эрхийн анхаарах асуудал, Татварын тухай хууль, төсөв, төрийн байгууллагын харилцаа хамтын ажиллагаа, Төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Хурлын ажлын албаны гүйцэтгэх чиг үүрэг зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Тодруулбал:
- АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Б.Тэрбиш “Авлигын эсрэг эрх зүйн орчин, ИТХ-ын бүрэн эрх анхаарах асуудал” сэдвээр
- Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар “Татварын хуулийн хэрэгжилт, бүтэц зохион байгуулалт” сэдвээр
- Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин “Нийслэлийн төсөв, түүний эрх зүйн орчин” сэдвээр
- Нийслэлийн ЗДТГ-ын дарга П.Хадбаатар “Нутгийн захиргаа-нутгийн өөрийн удирдлагын байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа” сэдвээр
- Нийслэлийн ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны Б.Батбямба “Төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд Хурлын ажлын албаны гүйцэтгэх чиг үүрэг” сэдвээр тус тус илтгэл тавьж мэдээлэл өглөө.