Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.15

Х.Нямбаатар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын 8 хүнийг баривчилсан

Х.Нямбаатар: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын 8 хүнийг баривчилсан

Нүүрсний хулгайн асуудлаар байгуулагдсан ажлын хэсгээс мэдээлэл хийж байна.

Ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Ажлын хэсэг нь мөрдөн шалгах ажиллагаанд Засгийн газрын харьяа агентлагуудаас мэдээлэл гаргаж өгөх, гадаад улсаас хил гаалийн мэдээллийг өгөх, тусгай шинжээч нарыг томилох чиг үүрэгтэй ажиллана.

Өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг нарын 8 иргэнийг хойшлуулшгүй журмаар баривчилсан.

Б.Ганхуяг ажиллах хугацаандаа өөрт давуу байдал олгосон байж болзошгүй гэж үзсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Баривчлагдсан хүмүүсийн орон байранд үзлэг нэгжлэг хийгдэж байгаа” гэж мэдэгдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)