Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Нийслэл Улаанбаатар хотын ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

Нийслэл Улаанбаатар хотын ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсын Нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд боллоо.

Хуралд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Ажлын алба, ЗДТГ-ын удирдлагууд  Шинжлэх Ухааны Академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Багшийн Их сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулть, Чингис хааны өв, соёлын хүрээлэн, Улаанбаатар хотын музей, Архивын ерөнхий газар, Нийслэлийн Архивын газрын эрдэмтэн судлаачид оролцож байна.

Хурлаар хотын өөрөө удирдах ёсны байгууллага, хотын захиргааг байгуулсан түүхэн үйл явц, хотын анхны хороод, хотын жинхэнэ харьяат иргэд, 1921-1930-аад оны нийслэл хотын нийгэм, эдийн засаг, соёлд гарсан өөрчлөлт шинэчлэлтийн талаарх илтгэлийг хэлэлцүүллээ.  

“Нийслэл дэх нутгийн өөрөө удирдах байгууллагын түүхэн хөгжил” сэдвээр  Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Батбямба илтгэл танилцуулав. Тэрбээр “1924 онд хуралдсан БНМАУ-ын Анхдугаар их хурлаас баталсан Үндсэн хуульд Гүйцэтгэх захиргааны бүтцээс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга гэсэн хоёр субъект бий болсон. 1949 онд Хотын 200 хүн тутмаас нэг төлөөлөгч, сум хороонд 30 хүн тутмаас нэг төлөөлөгч, баг хоринд сонгуулийн эрх бүхий хүмүүсээр бүрдэхээр хуульчилсан. 1989 онд БНМАУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор хотын АДХ дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга бүхий 13 хүний бүрэлдэхүүнтэй Тэргүүлэгчидтэй болсон.  Энэ үеэс Хурал хэмээх айл Гүйцэтгэх засаглалаас бие даан тусгаарлаж эхэлсэн” гэдгийг онцолсон юм.

Мөн үргэлжлүүлэн нийслэл хотын хурал, 1989 оноос анх удаа бие даан хөгжих болсноос хойш 1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн зарчмаар орон нутагт төрийн эрх барих статустай байсан хурал иргэдээсээ сонгогдсоныг танилцуулав. Улмаар сонгогдсон төлөөлөгчид иргэдэд ажлаа тайлагнадаг, нутгийн өөрөө удирдах байгууллага хурал хяналт тавьж, нийслэл хотынхоо хөгжил, дэвшлийн бодлогыг тодорхойлох бодлогын байгууллага болсныг онцоллоо.

1992 оноос хойш өдгөө нийт 9 удаагийн хурал бүрэлдэж, бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хуулидад хараат бус бие даасан байдал нь баталгаажиж, Үндсэн хуульт байгууллагын хувьд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг төлөвшүүлж байгааг тодотгосон юм.

Хуралдаанаар эрдэмтэн судлаачид Монгол Улсын Үндсэн хуульд нийслэл хотыг тодорхойлсон, хотын захиргаа байгуулагдсан, нэршлийн хувьсан өөрчлөлт, бүтээн байгуулалт, хүн амын бүтэц, анхны хороо, засаг захиргаа, тогтмол хэвлэл, хүрээ соёл, хот тохижилтын талаар тус тус илтгэл танилцууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)