Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Ж.Батбаясгалан: Бид хотуудтай шинэ түвшинд, илүү өргөн хүрээнд хамтран ажиллахыг зорисоор байх болно

Ж.Батбаясгалан: Бид хотуудтай шинэ түвшинд, илүү өргөн хүрээнд хамтран ажиллахыг зорисоор байх болно

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт Улаанбаатар хотод боллоо. Чуулга уулзалтад 5 улсын 10 хотын олон улс дотоодын байгууллагуудын 230 гаруй зочид төлөөлөгч оролцсон юм. Энэ удаагийн чуулга уулзалт “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдлаа. Чуулга уулзалт хоёр үндсэн хуралдаанаар үргэлжиллээ. Тогтвортой дэд бүтэц, тээвэр, сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтын чиглэлээр төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих тухай эхлээд хэлэлцсэн бол хоёрдугаар хуралдаанаар эдийн засгийн өсөлтөд аялал жуулчлал, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллах талаар танилцуулсан юм.

“Тогтвортой хөгжил" төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ удаагийн форумаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр амжилт олсон хотуудын туршлагыг сонсож, хотын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлс, тулгамдсан асуудлуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гарган, хотод тулгамдаж буй асуудлуудыг нотолгоонд суурилсан судалгаа шинжилгээгээр оновчтой тодорхойлж, асуудлын шалтгааныг шийдвэрлэхийн төлөө төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гарган хамтран ажиллана” гэдгээ илэрхийллээ.

Энэ хүрээнд оролцогч хотууд дэд бүтэц, хог хаягдлаас эрчим хүч гаргах, эко аялал жуулчлал, ногоон хөгжлийн талаар туршлагаа хуваалцсан юм. Ингэснээр хотууд амьдрахад илүү таатай, байгальд ээлтэй хотыг бүрдүүлэхийн тулд хамтран ажиллах боломж нээгдэнэ гэдгийг олон улсын төлөөлөгчид, оролцогч талууд онцлон хэлж байсан юм.

Чуулга  уулзалтын төгсгөлд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд хандан “…Цаашид бид Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын үйл ажиллагааг бэхжүүлэхэд онцгойлон анхаарч, хотуудын идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлж, та бүхэнтэй шинэ түвшинд, илүү өргөн хүрээнд хамтран ажиллахыг зорьсоор байх болно…” гэв. Мөн форумаас гарсан санал дүгнэлт, харилцан байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээ хэлцлүүд цаасан дээр үлдэх бус цаг алдалгүй үр өгөөжтэй төсөл хөтөлбөр болон хэрэгжих ёстой” хэмээн тодотгон хэлсэн юм. 

Зүүн Хойд Азийн хотуудын өмнө тулгамдаж буй нийтлэг асуудал, хотуудын сайн туршлагыг сурталчлан таниулах, цаашид хамтдаа хөгжих, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү чуулга уулзалтыг 2014 оноос уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)