Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь ХОРИГ ТАВИЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь ХОРИГ ТАВИЛАА

Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байсан ч УИХ-аар энэ сарын 8-ны өдөр баталсан.

Өнгөрсөн баасан гарагт буюу /2024.11.15/-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн найруулгыг сонсон ёсчилж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна. Улмаар Ерөнхийлөгч тухайн төсвийн төсөлд хориг тавих эсэх нь хүлээлт үүсгээд байсан юм.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа!

 - Гадаад албан томилолтын зардал ₮111.7 тэрбум

- Тавилга, эд хогшил, урсгал зардал ₮267.9 тэрбум

- Соёлын эрхийн бичиг ₮18.3 тэрбум

- Мэдээллийн технологийн үйлчилгээ ₮69.3 тэрбум

- Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрт ₮1.9 их наяд

- Бараа үйлчилгээний бусад зардал ₮964.2 тэрбум гэх мэт Ард иргэдийн татварын мөнгийг хайр найргүй зарах гэсэн үрэлгэн, үр дүнгүй хулгай нүүрэлсэн төсөвт бүхэлд нь хориг тавьж буцаалаа.

Ерөнхийлөгч нь МУ-ын ҮХ-ийн 33.1.1-д зааснаар, МУ-ын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.8-д зааснаар төсвийн хуульд хориг тавих эрхтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 4 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)