Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.06

НӨЛӨӨЛӨГЧИД, үгүй ээ "ШУЛААЧИД"...

НӨЛӨӨЛӨГЧИД, үгүй ээ "ШУЛААЧИД"...

Сошиал хөгжсөн энэ цаг үед НӨЛӨӨЛӨГЧИД гэх шинэ “арми” гарч иржээ. Цахимд олон дагагчтай,хүмүүсийг ийн нэрийдэх. Тэдний бичлэгүүд хүссэн, хүсээгүй газар авдаг. Хэлсэн, ярьсныг нь олон хүн үздэг, сонсдог, даган дуурайдаг. Зарим хэсэг нь тэднээс бүр үлгэр дуурайлал авдаг.

Монголд ийм НӨЛӨӨЛӨГЧИД олон болсон. Хамгийн гол тэднийг “цензур”-дэх шаардлага л тулгарч байна. НӨЛӨӨЛӨГЧИД хүмүүсийг зөвхөн сайн, сайхан руу уриалан дуудаж, хүмүүст гагц сайн, сайхныг үлгэрэлдэггүй. Бас муу тийш хэлбийлгэх нь ч бий. Тиймээс олон нийт чухам хэрсүү байх учиртай. НӨЛӨӨЛӨГЧДИЙН гарт маш их хүч бий, түүнийгээ ухамсарладаг нь харин цөөн шиг...

Манай Монгол НӨЛӨӨЛӨГЧИД сүүлийн үед бултаараа бараг наймаачин болсон. Элдэв бараа сурталчлаад л. Тэнгэрт хөөргөн магтаад л, чанар амлаад л. Гэвч тэр бараа нь үнэхээр чанарын шаардлага хангасан эд эсэх нь эргэлзээтэй. Хүний биед хоргүй, байгалийн гаралтай л гэнэ. Үгүй ээ мөн ч сайхан чихэн дээр “цэцэг ургуулахыг” нь яана.

Яахав сайхан магтаад, мөнгө олдог л юм байж. Хамгийн гол нь хяналт гэж зүйл байхгүй, түүнээс нь болоод хүний амь хохирох, хүний эрүүл мэнд доройтох асуудал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ... Өнөөх нөлөөлөгчид гэм үүрэх үү, эргэлзээтэй л...

Иймээс л бид хэрсүү, хянуур байх хэрэгтэй байгаа юм. Нөлөөлөгчдийн хоосон үгэнд итгэх бус сурталчлаад байгаа бараа, бүтээгдэхүүнийх нь чанар, орц найрлагаас авхуулаад бүхий л зүйлийг нь нарийн хянах хэрэгтэй. Эцсийн дүндээ та л өөрийгөө эрсдлээс хамгаална. НӨЛӨӨЛӨГЧИД таныг хамгаалахгүй, аврахгүй, зөвхөн “шулна”. Өрөвдөлтэй, хоржоонтой байгаа биз...

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)