НӨАТ-ын сугалааны азтангууд энэ лхагва гарагт тодорно
2024 оны аравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа бүртгүүлжсэн иргэд НӨАТ-ын сугалаанд хамрагдахыг Татварын байгууллагаас мэдээллээ.
Сугалааны тохирол Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 20-ны 13:00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. Сугалааны урамшуулалд: 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/, 4 орон таарвал /40,000-100,000/, 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/, 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/-ийн эзэн болно.