Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Туулын хурдны замын тендерийг ирэх сард зарлаж, 24-30 сарын хугацаанд барьж дуусгана

Туулын хурдны замын тендерийг ирэх сард зарлаж, 24-30 сарын хугацаанд барьж дуусгана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бодлого төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.Тэрбээр:

-Метроны трассыг Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэл нийтдээ 17 км явна. Арванхоёрдугаар сард багтаж Туулын хурдны замын тендерийг зарлана. Харьцангуй газар чөлөөлөлт багатай. Налайхын замын төгсгөлөөс Туул голынхоо хойд эргийг барьж яваад дундаа буулгах, авах дөрөвхөн орц, гарцтай. Хамгийн сүүлд очих цэг нь Дарханы хурдны зам, Өвөрхангайн зам дээр очно.

Нийт замын урт нь 33 км. Дөрвөн эгнээ, хайрцган зам нуруу бүхий хийцлэлтэй анхны зам болно. Зургийн ажил дууссан.

Төсөв эцэслэгдсэн. Одоо НИТХ, нийслэлийн 2025 оны төсвийг арванхоёрдугаар сарын 1,2 -нд батлахаар Туулны хурдны замын тендерийг зарлана. Өмнөх олон жилийн алдаанууд байгаа. Дарханы замыг барихад гаргасан алдаа, ажил нь эхлээд дуусдаггүй, энэ бүхнийг тооцоолж өнгөрсөн 30 хоногийн хугацаанд анх удаагаа инженерийн бэлтгэл ажлыг хийлээ. Цемент үйлдвэрлэгч ААН-үүдтэй уулзлаа. Арматурын төмөр үйлдвэрлэдэг компаниудтай бас уулзлаа. Дотоодын компаниудын материалаар замаа хийнэ. 

Шахуу хугацаа тавьсан. 24-30 сарын хугацаанд хурдны замыг барьж дуусвал бусад холбоос замуудтайгаа нийлээд Улаанбаатар хотын баруунаас зүүн тийш чиглэлийн урсгалыг одоогийн байгаа машины тоон дээр хийсэн судалгаагаар замын хөдөлгөөний ачааллыг 38.6 хувьтай буулгах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)