Нам харгалзахгүй тангаргаа санаж ажиллаасай!
АН-аас Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн, МАН-аас Д.Энхтүвшин, Ч.Анар, Э.Болормаа гээд чуулганы танхимд өөр уур амьсгал оруулсан шинэ гишүүд байна. Угаасаа өөрчлөх гэж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийсэн. Шинэ гишүүд ч өөр байна, угаасаа өөр байх ёстой.
Парламентад салбар, салбарын төлөөллүүд чуулж, илүү олон өнгөтэй болсон. Тиймээс нийгмийн төлөөллийн үүргээ УИХ-ын гишүүд чин үнэнчээр гүйцэтгээсэй. Хувийн амбиц, ашиг сонирхол, улс төр хийхээ мартаад ажиллаасай.
УИХ-ын гишүүд чамбайрахгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн амин сүнс алдагдана. УИХ-ын нэр хүнд унана.
Нам харгалзахгүй, УИХ-ын гишүүн болсон л бол тангаргаа санаж ажиллаасай. Энэ нь МАН-ын гишүүдэд бүр ч хамаатай, хувийн сонирхолгүй, худал хулгайгүй ажил хэрэгч байцгаамаар байна.
Монголд хамгийн тохирох сайн засаглал нь парламентын засаглал гэдэгтэй бүгд санал нийлдэг. Чухамдаа УИХ, парламентын нэр хүнд унах нь гишүүд төлөөллөөс л хамааралтай үе шүү дээ...