Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

ХЭҮК-ынхон төсвийн мөнгөөр "дургиж", 19 сая төгрөгөөр "зугаацжээ"

ХЭҮК-ынхон төсвийн мөнгөөр "дургиж", 19 сая төгрөгөөр "зугаацжээ"

Төсвийн мөнгийг дураараа үрж, гарын салаагаар урсгах мэт зарлагаддаг яам, агентлагуудын хурган дарга нарыг яалтай. Иргэд нь үнийн өсөлт, татварт дарлуулж, хоногийн хоолоо арайхийн аргацааж, амь зууж байхад, "толгой дээр суугаа нөхөд" түмний зовлон дээр зоолж, түмний мөнгө, төрийн мөнгийг дураараа "цацаж" байх.

Нэгэн халаглам жишээ дурдахад л, Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс Тэрэлжийн Red Rock амралтанд 2024.01.23-ны өдөр 19.160.000 төгрөгөөр Хичээл үйлдвэрлэлийн дадлага хийжээ. Бүр 19 сая төгрөгөөр шүү дээ! ХОРЖООНТОЙ.

May be an image of text

ХҮЭК-ийн дарга Д.Сүнжид энэ талаар тодруулга өгмөөр. Төсвөө танах тухай хууль тогтоогчид мэтгэлцэж байхад доод түвшний хурган дарга нар нь ингээд л дураараа дургиж байх. Ард түмэндээ элэггүйн л илрэл мэт.

ХЭҮК-ын дарга Д.Сүнжид гэж хэн бэ?

Ер нь сүүлийн үед ийм жишиг газар аваад байна. Төрийн яам, агентлагууд улсын ажлыг Тэрэлжид хийдэг болж. Асуудлыг албаны ширээний ард бус найр, наадам, зугаа цэнгэлийн тайзны ард хэлэлцдэг болж. Хачирхалтай. Тэгээд тэр үйл ажиллагаандаа төсвийн мөнгийг хэдэн арван саяар нь "цацна. Үнэхээр гол харлам.

Иргэдээ, улсаа бодооч ээ, хурган дарга нар аа. Амин хувиа, бор ходоодоо л борлуулахаа эхэнд тавих юм аа. Д.Сүнжид мэтийг огцруулъя, хариуцлага хүлээлгэе, түмний мөнгөөр “зугаацсаных” нь шанг хүртээе.

Д.Сүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)