Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Нийтийн тээвэрт 350 шинэ автобус үйлчилгээнд гарахад ... хугацаа үлдлээ.

Нийтийн тээвэрт 350 шинэ автобус үйлчилгээнд гарахад ... хугацаа үлдлээ.

2021 оны 6 сарын 30-ний өдөр хуралдсан  НИТХ-ын ээлжит VII хуралдаан цахимаар болж, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж байсан Б.Одсүрэн Монгол Улсын Засгийн газрын “Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2021 оны 146 дугаар тогтоолыг танилцуулсан. 

Тус тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсныг дурьдаад  Замын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулахын тулд авто зам, гүүрэн гарц, гэрлэн дохио, авто замын ухаалаг систем, камержуулалт зэрэг олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн байгууллагууд онцолж байгаа. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 960 автобусны 70-80 хувийг шинэчлэх шаардлагатай гэсэн судалгаа гарсан.

Тиймээс эхний ээлжид 106 автобусыг шинэчилж, 2022 онд 350, 2023 онд 150 автобус шинэчлэх, нийтийн тээврийн зорчилтыг өдөрт 800 мянгаас нэг сая хүн хүртэл нэмэгдүүлэх, нийслэлийн авто замын даацыг өдөрт 650 мянган автомашин нэвтрэх сүлжээний даацтай болгох, төвийн бүсээс ажлын байрыг тараан байрлуулах зэрэг олон ажлыг төлөвлөж байгааг тухайн үед  Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч ажиллаж байсан Б.Одсүрэн танилцуулж байв.

Түүний хэлснийгсануулахад энэ жилдээ багтаж нийтийн тээвэрт 350 шинэ автобус зорчих ёстой. Үүнийг эргэн сануулья. 

Сануулга.мн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)