Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 11 дэх тулаанаа маргааш хийнэ
МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн бокс дахь 11 дэх тулаанаа монголын цагаар маргааш буюу 10 дугаар сарын 17-нд Флорида мужийн Плант хотод хийнэ.
Тэрбээр мэргэжлийн боксын 10 дахь тулаан өнгөрсөн тавдугаар сард болсон. Тэр бүх тулаандаа ялалт байгуулж нэг ч ялагдалгүй яваа.
Түүний хувьд хамгийн сүүлд буюу 10 дахь тулаанаа Флоридад хийсэн бөгөөд “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аваргын тэмцээнд тулалдаж ялсан юм. 11 дэх тулаан энэ сарын 9-нд болохоор товлогдсон. Гэсэн ч тулаан долоо хоногоор хойшилж 16-нд болсон билээ.