Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ

Ирэх сарын 1-ээс дулаан, цахилгааны үнэ нэмэгдэнэ

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр  Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 1111 төвд ажиллаж, иргэдийн төлөөлөлтэй уулзсан. Энэ үеэр тэрбээр, “Ирэх өвөл цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Ойрын хугацаанд Засгийн хуралдаанд танилцуулна. Цахилгааны төлбөрөө төлөхгүй байгаа өрхөд хөнгөлөлт үзүүлэх боломжгүй. Эрчим хүчний хэрэглээ нэмэгдвэл оргил цагаар хязгаарлалт хийхийг үгүйсгэхгүй” хэмээсэн юм.

Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодруулахад, “Арваннэгдүгээр сарын 1 ээс өөрчлөгдөнө. Гэхдээ яг хэдэн төгрөгөөр яаж нэмэгдэх нь тодорхойгүй байна. Ирэх долоо хоногт энэ тодорхой болно” гэдэг хариултыг өглөө.

Эх сурвалж: Asu.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 1 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)