Б.Баасанхүү дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна
Энэ сарын 11-13-ны өдрүүдэд Арабын нэгдсэн Эмиратын Абу Даби хотод "Их дуулга" амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү тэмцээнд дэлхийн чансаанд дээгүүр эрэмбэтэй бөхчүүд цөөн зодоглосон тул дэлхийн чансаан дахь байрлалд томоохон өөрчлөлт орсонгүй. Ингэснээрээ дэлхийн аварга, олимпын наадмын үзүүр бөх Б.Баасанхүү 48 кг-ын жинд дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна.
Б.Баасанхүү 24 насандаа Монгол Улсын аваргад гурав дахиа түрүүлж, Азийн аваргаар тодорч, Их дуулга ангилалд анхны түрүүгээ дархлан, Дэлхийн аварга болж, “Парис-2024” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн юм.
Дэлхий дахинаа энэ оны сүүлд арванхоёрдугаар сард Токиогийн Их дуулга тэмцээн л үлдээд байна. Үүний дараа Парис, Баку, Ташкент, Тбилис гэх мэт олон арван тэмцээн жүдочдийг маань хүлээж байна.