Ц.Цэрэнпунцаг: Би нүүрсний хулгайн хэрэгт хамааралгүй
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нүүрсний хулгайн асуудалд нэр холбогдоод байгаа. Тэгвэл үүнтэйгээ холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Та бүхний яриад байгаа “Аспайр майнинг” бол Австралийн бирж дээр байдаг компани. Нүүрсний орд нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд байдаг.
Тэр Тавантолгойтой ямар хамаатай юм.
Би “Аспайр майнинг”-ийн 50 гаруй хувийг л эзэмшдэг.Нарийн мэдээлэл нь олон нийтэд ил, нээлттэй байгаа. Ороод харж болно.
Би нүүрсний хулгайн ажлын хэсэгт орчихсон байгаа. УИХ-ийн дарга болоод намын зүгээс шуурхай ажиллах даалгавар өгсөн. Тиймээс бид хууль хүчний байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлагатай байна.
Миний нэр энд яваал байгаа учраас би удахгүй олон нийтэд мэдээлэл өгнө. Надад асуудал байвал шалгуулахад бэлэн байна” гэлээ.