Дорнод аймагт малын бэлчээрээс болж нэгнээ хутгалсан хэрэг гарчээ
Өчигдөр Дорнод аймгийн цагдаагийн газарт малын бэлчээрээс болж маргалдаж нэгнээ хутгалсан гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагат ирсэн байна. Тодруулбал, тус аймагт оршин суух 32 настай иргэн У-г зүс таних 30 настай иргэн О нь үл ялих маргаанаас болж нуруу тус газарт нь хутгалж гэмтээжээ. Уг хэрэгт цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байна.