Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.10.16

Н.Учрал: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг улс төрөөс ангид нээлттэй компани болгоно

Н.Учрал: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг улс төрөөс ангид нээлттэй компани болгоно

Засгийн газрын өнөөдрийн  хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.УЧРАЛ:

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүхэлд нь менежментийн шинэчлэлт хийнэ. ЭТТ ХК-ийн удирдлагыг олон улсын менежментээр хэрэгжүүлэх судалгаа, үнэлгээний зөвлөх үйлчилгээг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Судалгаа, үнэлгээний үе шатанд зөвлөх үйлчилгээний компанийн гүйцэтгэх ажил нь хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийх. Мөн одоогийн удирдлагын багийн дутагдалтай тал, цаашид шаардлагатай ур чадварыг тодорхойлох, олон улсын менежментийн багийн хийх ажил, хүрэх үр дүн, тавигдах шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, олон улсын менежтентийн багийг сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах үе шат болоод хийгдэх ажлуудын тухайд дөрвөн хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, бэлтгэл хангах. Зөвлөх үйлчилгээний зорилтуудыг тодорхойлох, боломжит зөвлөх компаниудыг тодорхойлох. Хоёрдугаар үе шатад, олон улсын нээлттэй тендер шалгаруулах. Үүнд зөвлөх үйлчилгээний зорилтууд, ажлын даалгавар, тавигдах шалгуур үзүүлэлт, ирүүлсэн материалд үнэлгээ өгнө. Гуравдугаар үе шатад, үнэлгээ, хэлэлцээ хийх. Зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх санал, ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага, үр дүн. Дөрөвдүгээрт, гэрээ байгуулах. Гэрээний нөхцөлийг тохирч, үнэ хугацаа, хүрэх үр дүн зэрэг. Зөвлөх үйлчилгээний байгууллагатай гэрээ байгуулна.

ЭТТ ХК-ийн 28 хувь нь иргэдийн эзэмшилд байгаа. Бусад хувь нь төрийн эзэмшилд байгаа учир хувь, хувьцаа ямар нэгэн байдлаар шилжих агуулга энэ огт биш. Зөвхөн менежментийн хүрээнд өнөөдөр олж байгаа ашгийг нэмэх, бүтээмжийг өсгөх зорилгоор ийм шийдвэр гаргаж байгаа.

Тэгэхээр өнөөдрөөс илүү үр ашгийг нь иргэд хүртэхийн тулд л бид менежментийн багаар удирдуулах гэж байгаа. Цаашид ЭТТ ХК-ийн томилгоонд улстөрчид оролцохгүй, худалдан авах ажиллагаанд хэн нэгэн хөндлөнгөөс нөлөөлөхгүй, ил тод хяналттай болно гэсэн үг. Дээрээс нь өмнө нь тус компанид гарч байсан асуудлууд давтагдахгүй. Тухайлбал, Засгийн газрын зүгээс тус компанийн үр ашгаас өөр зүйлсийг санхүүжүүлдэг, өөр арга хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийдэг тохиолдлууд цаашид үүсэхгүй. Нэгэнт засаглал, менежментийг нь сайжруулахаар гэрээ хийж, үр ашгаа тооцоод явж байгаа учир хэн нэгэн хүн үүнд хөндлөнгөөс оролцох боломжгүй.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)