ЭМДЕГ-ын дарга Л. Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Түүнийг нэр бүхий эмнэлгийн удирдлагуудаас авлига авч хясан боогдуулах замаар худал бичилт хийж байсан гэх үндэслэлээр АТГ энэ сарын 16-нд саатуулсан байдаг. Улмаар энэ сарын 19-нд суллаж, гадуур шалгаж эхэлсэн юм. Тэрбээр 2020 оны есдүгээр сард тус газрын даргаар томилогдож байсан билээ.