Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.09.24

Хилийн цэргүүд амьдрах орон сууцаа өөрсдөө барьж, ашиглалтад орууллаа

Хилийн цэргүүд амьдрах орон сууцаа өөрсдөө барьж, ашиглалтад орууллаа

Энэ сарын 18-ны өдрийн билэгт сайн өдөр Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан өөрсдийн барьсан найман айлын шинэ орон сууцаа ашиглалтад оруулж, нээлт хийлээ. Нээлтийн арга хэмжээнд ЗХЖШ-ын Материал техникийн газрын даргын орлогч, штабын дарга хурандаа Ж.Баясгалан, ангийн бүрэлдэхүүн оролцсон байна.

Энэхүү орон сууцыг барьж байгуулснаар алба хаагчид тогтвор суурьшилтай ажиллаж, албаа сэтгэл хоёрдолгүй хаах, цаашид өсөн дэвшихэд чухал ач холбогдолтой. Мөн Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан дээрх орон сууцыг барихад 310 дугаар ангийн хамт олон материал техникийн газар, мэргэжлийн тусламж үзүүлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)