Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.31

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 28 байр урагшиллаа

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 28 байр урагшиллаа

Монгол Улс 2024 онд цахим засаглалын индексээрээ 193 орноос 46-р байрт жагслаа.

Дэлхийн цахим засаглалын индексийг хоёр жил тутамд НҮБ-аас шинэчлэн гаргадаг. Монгол Улс 2022 онд энэ үзүүлэлтээр 74-р байранд жагсаж байсан бол  2024 онд 28 байраар урагшилж, цахим засаглалын хөгжлийн индекс 0.8457 гэсэн үнэлгээтэй гарлаа.

Харин цахим оролцооны индексээрээ 0.7808 гэсэн үнэлгээ авч, 193 орноос 37-р байрт орсон байна. Өмнө нь байсан үзүүлэлтээсээ 20 байраар урагшилжээ. Тодруудбал, 2022 онд энэ үзүүлэлтээр 57-р байранд жагсаж байсан.

Эргэн сануулахад, Монгол Улсын Засгийн газар Цахим үндэстэн хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2022-2027 он хүртэл баримтлах чиглэлээ баталсан билээ. Мэдээлэл технологийн хурдтай хөгжлийг ашиглан чадварлаг, цомхон бүтцийг хөгжүүлж, төрийн бүх үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай цахимаар авах боломжийг бүрдүүлэх зорилт тавьсан. Мөн цахим засаглалыг хөгжүүлэх хүрээнд төрд байгаа бүх мэдээллийг нээлттэй ил тод болгох зарчмыг баримтлан ажиллаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)