Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.22

Путин армийнхаа цэргийн тоог 1.5 сая болгож нэмэх зарлиг буулгалаа

Путин армийнхаа цэргийн тоог 1.5 сая болгож нэмэх зарлиг буулгалаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт хүчнийхээ идэвхтэй цэргийн тоог 180 мянгаар нэмэгдүүлж, 1.5 сая болгох зарлиг буулгасан байна. Энэ нь Украины дайн 2022 оны хоёрдугаар сард эхэлснээс хойш гурав дахь удаагаа Путин ийм тушаал буулгасан тохиолдол байв. Зарлиг хэрэгжсэнээр ОХУ-ын идэвхтэй цэргийн тоо дэлхийд хоёр буюу БНХАУ-ын ард орно.

Кремль даваа гарагт /2024.09.16/ тус зарлигийг нийтэлж, арванхоёрдугаар сараас хэрэгжиж эхэлнэ гэсэн юм. Ингэснээр ОХУ-ын зэвсэгт хүчний алба хаагчийн нийт тоо 2.4 саяд хүрнэ. Путин дайн эхэлснээс зургаан сарын дараа буюу 2022 оны наймдугаар сард анх цэргийн тоог нэмэх зарлиг буулгасан. Тухайн үед тэрбээр 137 мянган цэрэг нэмэхийг үүрэг болгосон юм.

Үүнээс нэг сарын дараа Украины арми амжилттай сөрөг довтолгоо явуулж, Харьков мужийн зүүн бүсийн ихэнхийг чөлөөлсний дараа цэргийн хэсэгчилсэн татлага явагдсан. Энэ удаагийн зарлиг Украин өнгөрсөн сард ОХУ-ын хилийг давж довтолгоо хийсний дараа гарсан нь анхаарал татаж байна. Өмнөх долоо хоногт ОХУ-ын арми Украины цэргүүдийг Курскээс гаргах хүчин чармайлтаа эрчимжүүлсэн.

Эх сурвалж: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)