Энэ лхагва гарагт НӨАТ-ын сугалааны азтангуудыг тодруулна
НӨАТ-ын сугалааны тохирол нөгөөдөр буюу есдүгээр сарын 18-ны лхагва гарагийн 13:00 цагаас орон даяар шууд явагдана. Үүнд өнгөрөгч наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримтыг хамруулна.
Сугалааны тохирлыг “Боловсрол” суваг телевиз болон гар утасны “E Barimt” аппликейшнаар шууд дамжуулна.
Сугалааны урамшуулалд:
Гурван орон таарвал /30,000-60,000 төгрөг/
Дөрвөн орон таарвал /40,000-100,000/
Таван орон таарвал /60,000-500,000 төгрөг/
Зургаан орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
Долоон орон таарвал /500,000- 10 сая төгрөг/
Найман орон таарвал /5-30 сая төгрөг/