ЦЕГ: Боловсролын сайд руу өндөг шидсэн А.Отгонбаатарыг шалгана
Боловсролын сайд П.Наранбаяр хэвлэлийн хурал хийж байх үеэр "Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатар, П.Наранбаяр руу өндөг шидэж, хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатартай гар зөрүүлсэн.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Одоогийн байдлаар П.Наранбаяр сайд цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Гэхдээ А.Отгонбаатарын уг үйлдэл нь дүрс бичлэгээр баталгаажсан учраас шалгалтын ажиллагаа явуулна" гэв.
Эх сурвалж: Eguur.mn