Онгоцонд бие нь муудсан эмэгтэйг Монгол эмч аварчээ
Монгол эмч нар Финланд Улсын Зүүн Финландын их сургуульд ажиллаад буцах замдаа онгоцонд бие нь муудсан эмэгтэйг аварчээ.
Тодруулбал, Финландын нислэгийн багийнхан зорчигчийн бие муудсаныг мэдэгдэж, “Зорчигчид дунд эмч байна уу” хэмээн тусламж хүсэхэд ХУД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга А.Сувдаа өвчтөнд яаралтай тусламж үзүүлж, амийг нь аварсан байна.