Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.10.16

Хуурамч бичиг баримт бүрдүүлэн хийгээгүй ажлаа хийсэн болгож, төсвөөс мөнгөн завшсан гэв үү?

Хуурамч бичиг баримт бүрдүүлэн хийгээгүй ажлаа хийсэн болгож, төсвөөс мөнгөн завшсан гэв үү?

Дөрвөн улирлын эрс тэс уур амьсгалтай манай улсад өвлийн хүйтэнд төрийн байгууллагуудыг эрчим хүч дулаанаар хангах ажил ихээхэн зардал шаардсан

Төвлөрсөн дулаанаас алслагдсан газруудад дулаанаар хангах нь зардал ихтэй байдаг тул сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлыг хожим нь хүүтэй нь төлөх гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилт бүхий байгууллагаас зарлан зохион байгуулж, жил түр багагүй хэмжээний мөнгийг үүнд зарцуулдаг.  

Харамсалтай нь дулаанаар хангах энэ ажлыг хэрэгжүүлэх эрх бүхий зарим хувийн хэвшлийнхэн дунд тендер будлиантуулж зөвхөн өөрсдийгөө шалгаруулуулах, хөрөнгө оруулалтыг үр дүнгүй зарцуулж, улс эх орноо өр зээлд оруулах, тэр бүү хэл хийгээгүй ажлаа хийсэн мэтээр хуурамч гүйцэтгэл гаргаж мөнгө завших явдал байсаар байна.

Үүнтэй холбоотой байж болзошгүй нэгэн  жишээг дурьдая.

Эрчим хүчний яамны сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн нэгжээс зарласан газрын гүний дулаан хангамжаар хангах ажилд  энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нар Энержи Силикон металл” ХХК шалгарсан гэх боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүрэгт ажлаа хийгээгүй байгаа аж.

Тийм атлаа өмнө нь Улаанбаатар  хотын 121-р сургууль дээр гүйцэтгэсэн газрын гүний дулаанаар хангах ажил дээр ашигласан бичиг цаасны материалаа өөрчлөн,  Увс аймгын Улаангом хотын 5-р дунд сургуульд газрын гүний дулааны насос суулгах ажлыг хийсэн болгож хуурамчаар бүрдүүлж, гүйцэтгэлийн санхүүжилтын 51 хувьтай тэнцэх буюу 480 гаруй сая төгрөгийг гадны санхүүжилтыг төслөөс гаргуулан авсан залилан, авлигын гэмт хэргийн гэмээр шинжтэй үйлдэл хийсэн байж болзошгүй тухай  мэдээлэл бидэнд ирлээ.

“Нар Энержи Силикон металл” ХХК нь гүйцэтгэл хийсэн мэтээр хуурамч бичиг баримт хийж, гадны санхүүууилттэй төслөөс 480 сая төгрөгийг өөрийн компанидаа шилжүүлүүлж авахдаа 2023 оны 12-р сард нэр бүхий 3 хүнд 10-20 сая төгрөгийн “авлига” өгсөн байж болзошгүй тухай мэдээлэл ч байдаг гэнэ.

Дашрамд дурьдахад “Нар Энержи Силикон металл” ХХК нь ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн нэгжээс зарласан тендерийн шалгуурт зөвхөн өөрийн компанийг шалгууруулахын тулд тендерийн нөхцөлийг өөрийн компанидаа нийцсэн байдлаар  зарлуулж тендерээ авдаг байж болзошгүй гэнэ.  

Учир нь “Нар Энержи Силикон металл” ХХК  Яармагийн 121-р сургуулийн сэргээгдэх эрчим хүчний дулааны тендерт сүүлийн 3  жил оролцож, тендерт ялахдаа  батласан төсөвтэй яг тулсан үнийн дүнтэй тэнцэх санал өгч ялсан байна.

Магадгүй үүний цаана нийслэлийн тендер шалгаруулалтын багийнхантай авлигын сүлжээ үүсгэсэн юм биз биш гэж хардахад хүрч байна.

Төсвийн санхүүжилтээс  нэг ЕБС-ын дулааныг “шийдэх” нэрээр жил бүр “Нар Энержи Силикон металл” ХХК 500 сая төгрөг авсаар байх нь байж болох энгийн хэрэг үү?

“Нар Энержи Силикон металл” ХХК  төсвийн мөнгийг үргүй зарцуулсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн хийгээгүй ажлаа хийсэн болгож төсвөөс мөнгө завшсан “гэмт хэргийн үйлдэл”-дээ хариуцлага хүлээхгүйн тулд тус компанийн захирал Т.Л гэгч нь гадаад улс руу удаан хугацаагаар оргон зайлж болзошгүй байгаа гэх тул АТГ, ЭЦГ нэн даруй хил хоригт оруулан шалгах нь зүйтэй болов уу?
 

А.Гал

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (1)
  • Зочин • 1 сар - 66.181.176.224 Хариулах
    naad nar energyiin n lhakhva ochir geh nuhur luivarchin bnlee nadtai holbogduul buh luivar n barimtaigaa bgaa ene bish erchim huchnii yamnii ajil bolon niisleliin zahiragchiin albanii tenderiin ajiliig avch 1% ajil hiigeegui baij ulsaas 2terbum garan tugrugiin sanhuuljilt avsan bgaa shalguulah heregtei