Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Л.Энх-Амгалан: Засгийн газар гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээ эх орондоо ирж амьдрах бололцоог хангах бодлого баримталж байна

Л.Энх-Амгалан: Засгийн газар гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээ эх орондоо ирж амьдрах бололцоог хангах бодлого баримталж байна

Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтуяа гадаадад ажиллаж буй иргэдээ эх орондоо эргэн ирж амьдрах боломжийг хангахад ямар бодлого баримталж байгаа талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалангаас асуусан юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Манай улсын 242 мянган иргэн гадаадад ажиллаж амьдарч байна. Засгийн газар гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээ эх орондоо ирж амьдрах бололцоог хангах бодлого баримталж байна. Мэдээж хүчээр авчрах боломжгүй. БНСУ-д ажилласан туршлагаараа Монголдоо эргэн ирж, үйлдвэрлэл эрхэлж буй 800 гаруй иргэн байна.

Иргэд гадаадад ажиллаж туршлага хуримтлуулсан бол мэдлэг, ур чадварыг баталгаажуулан гэрчилгээ өгөх ёстой. Бид БНСУ-ын Элчин сайдын яамтай дундын бизнес хийх сан байгуулах тухай ярилцаад байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийн зээлийн сан болон хөдөлмөр эрхлэлтийн сангаас дэмжинэ”гэдгээ мэдэгдлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)