Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Тэрбумтан гишүүд түмнээ бодох биз ээ...

Тэрбумтан гишүүд түмнээ бодох биз ээ...

Шинэ парламентад сонгогдсон 126 гишүүний 102 нь тэрбумтан гэх. Тийн атлаа төрд эгэл түмнээ төлөөлж, борог амьдралаас биднийг салгана гэж байгаа. Нэгэн бодлын хөгтэй. Бидний туулдгийг туулж, бидний алхдаг замаар ажил, хичээл, албандаа явж, бидний хөл залгуулдаг унаагаар зорчдоггүй тэд түмэндээ ээлтэй хууль баталж, түмний амьдралыг дээш татна гэхээр итгэл төрөмгүй л...
Өмнө нь бид зөндөө харсан, мэдэрсэн. Сайхан сайхан амлаж төрд гарсан тэрбумтнууд бүр дээш нисэж, түмэн олноо анзаарах сөхөөгүй амин хувиа боддогийг хангалттай тэвчсэн. Бүр сүүлдээ улныхнаар нь дуудаад, доромжилж байх жишээтэй. Ийм гутамшгийг нүдээр үзэж, жигшсэн ард түмэн өнөөгийн 126-д амархан итгэхгүй нь бат л даа.
Гэхдээ юм бүхнийг харлуулаад яахав. Тэдний үгээ үйлдэл болгох цаг хугацаа дөнгөж эхэлж байна. Харах, хүлээх, мөн дүгнэх л үлдэж. Баахан тэрбумтнууд маань өөрсдийн бизнесээ өргөж, өдий хүргэсэн шигээ улс орныг ч сэвхийтэл босгоод ирэх юм байгаа биз. Тэгж итгэе. Тийн итгэлээр эрхэм гишүүдийг хүлцье...

Д.Сүрэн
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)