Шинэ ЗГ-аа нэн даруй байгуулах нь зүйтэй!
УИХ-ын ээлжит сонгууль болж өндөрлөлөө. Ард түмэн сонголтоо хийж, алаглуулна гэснээрээ алаглуулж чадлаа. Аа гэхдээ хүн бүрийн сэтгэлд хүрсэн парламент бүрдээгүй нь тодорхой. Тэглээ гээд төрийн ажил цалгардах ёсгүй. Бидний сонгосон улстөрчид хүссэн хүсээгүй дөрвөн жил засаглах тул хэтийн үйлдээ шамдах, ирээдүйгээ харах нь зүй.
Наадам хаяанд ирлээ. Наадмын дараа намар гэдэг. Намрын ажлууд эхэлж, өвлийн бэлтгэлээ базаах хариуцлагатай үе тохиох нь. Тиймээс шинэ парламент маань шуурхай ажиллаж, шинэ ЗГ-аа яаралтай бүрдүүлж, нэн идэвхийлэх шаардлага байна.
Хамтарсан засгийн газар байгуулах тухай асуудал яригдсан. Гэвч бусад намын төлөөллүүд үүн дээр байр сууриа илэрхийлж, АН-ын тухайд сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгэх сонголтыг хийж байх шиг. Ерөнхий сайд бол нэн дэвшилтэт маягаар ЗГ-аа бүрдүүлэхээр мэрийж харагдах.
Энэ мэтээр улстөрийн гал тогоонд амьдрал буцалж байна. Шинэ парламент шинэ өнгө төрхтэйгөөр улсыг засаглана гэдэгт ард түмэн итгэж, найдлага тавьж байгаа. Ямартай ч наадмаас өмнө шинэ засаг бүрдэх биз. Олон түмэндээ л ээлтэй байхуйн системийг угсраасай даа...
Д.Сүрэн