Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга болгож, ЗГ-ын гишүүдийнхээ 40 хувийг АН болон ХҮН намаас бүрдүүлэх байр суурийг Л.Оюун-Эрдэнэ илэрхийлжээ

Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга болгож, ЗГ-ын гишүүдийнхээ 40 хувийг АН болон ХҮН намаас бүрдүүлэх байр суурийг Л.Оюун-Эрдэнэ илэрхийлжээ

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй боллоо. Сонгуулийн үр дүнгээр УИХ-д улс төрийн таван намын төлөөлөл сонгогдсон юм. Шинэ гишүүд ирэх долоо хоногт УИХ-ын гишүүнээр сонгогдсон үнэмлэхээ СЕХ-оос авч, УИХ-ын анхдугаар чуулган болно.

Сонгуулийн үр дүнгээр тойргоос МАН 50, АН 26, ХҮН нам хоёр суудал авсан бол намын жагсаалтаар МАН 18, АН 16, ХҮН нам 6, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4 суудал авах эрхтэй болсон.

Сонгуулийн үр дүнгээр МАН Засгийн газраа байгуулах олонхийн суудал авсан ч МАН-ын дарга Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөө бүрэн хэрэгжүүлэхийн тулд хамтарсан засаг байгуулах байр сууриа намын нөхдөдөө илэрхийлжээ.

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Үндсэн хуулийн өөрчлөлт үндсэн утгаараа энэ сонгуулиар биелэлээ олсонд маш их баяртай байгаа. Олон намын төлөөлөлтэй парламентыг бүрдүүлж чадлаа. Нийгмийн бүлгүүдийн төлөөлөл парламентад багтаж чадлаа. Хэрвээ МАН олонхи болсон бол Үндсэн хуулийн өөрчлөлт хийсэн үр дүн гарахгүй байлаа, тиймээс МАН Засгийн газраа байгуулахдаа ч АН ХҮН намаас төлөөлөл оруулах ёстой. МАН Засгийн газрынхаа гишүүдийн 60 хувийг бүрдүүлж үлдсэн гишүүдийг бусад намаас авна” гэжээ.

Мөн тэрээр УИХ-ын даргад Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлж, намын даргын хувьд хатуу байр суурьтай байгаа гэдгээ илэрхийлсэн гэж эх сурвалж мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)