Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Сонгууль дуусна, харин амьдрал үргэлжилнэ

Сонгууль дуусна, харин амьдрал үргэлжилнэ

Сонгуулийн үеэр манайхан жигтэйхэн намчирхдаг. Бие биетэйгээ жинтэйхэн ч "үзэлцдэг". Намчирхал гаараад удаж байгаа. Ялангуяа хөдөөд.
Үй зайгүй явсан хоёр найз улаан, цэнхэрээрээ хуваагдаад "алалцаж" байгаа харагдах. Энэ бол наад захын л жишээ. Бүр нэг гэр бүлийн хоёр намаас болоод салж, сарнихдаа хүртэл тулж байна гэж байгаа. Үгүй ээ мөн хөгтэй юм аа. 
Саяхан л гэхэд хэт намчирхлаас үүдэж, хүний амь хохирсон кейс ч гарлаа. Бид ингэж л хэт туйлширч, хэт буруу тал руу алхаад эхэлчихэж.
Өнөөх хэдэн улстөрийн хүчнүүд нь ч ард түмнийхээ тийн үзлийг дэлхээж, хөөргөж, зөтгөх шахуу хандлага гаргаж байгаа нь ч нөхцөл байдал иймдээ тулахад хүргэж буй.
Сонгууль дуусна, харин амьдрал үргэлжилнэ. Юутай үнэн. Улаан, цэнхэрүүд бие биенээсээ тус хүсч, бие биендээ өр тавьж, бие биенийхээрээ орж гарна. Нийгмийн харилцаа үргэлжилнэ. Нэгэнт тиймээс хойш өнөөдөр бид нам ярьж, өрөөлд өс санаад яах вэ дээ. Энэ бол үнэхээрийн инээдэмтэй зүйл. 
Харин ч бид хэт намчирхаж, хэт туйлшрахынхаа оронд зөв сонголт хийж, улс эх орондоо өөрчлөлт авч ирэхийн тал дээр л анхаармаар... Улаан, цэнхэр өөр ямар ч бай хамаагүй өнгө, намыг чухалчлалгүй зөвхөн хүнийг нь харж, холч сонголт хиймээр... Энэ л чухал юм, ирээдүй бидний гарт...

Д.Сүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)