Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Сант сумын хүн амины хэргийг улстөржүүлэхгүй байхыг хэрэгт холбогдогч О-ийн эхнэр хүслээ

Сант сумын хүн амины хэргийг улстөржүүлэхгүй байхыг хэрэгт холбогдогч О-ийн эхнэр хүслээ

Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын намын дарга, иргэн Б нь 2024.06.15-16-нд шилжих шөнө бусдын гарт амь насаа алдсан хэргийг АН-аас улс төрийн зорилгоор ашиглаж, “Сант сумын Засаг дарга нас барлаа”, “Эрх баригч намын иргэд, сонгогчдын уулзалтад очоогүйн төлөө амь насыг нь хохироолоо” гэх мэт гуйвуулсан мэдээллээр олон нийтийг төөрөгдүүлэх болсон байна.

Учир нь хэрэгт холбогдсон О нь тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн штабт шадар туслахаар бүртгүүлсэн байсан нь ийнхүү улс төрийн зорилгоор ашиглах сэжим болж, АН-аас шуурхайлан “Амьсгалж болохгүй байна” сэдэвт сонгуулийн үеийн хөдөлгөөн өрнүүлээд байгаа юм.  

МАН-ын Сонгуулийн төв штабаас УИХ-ын сонгуулийн l тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярыг эргүүлэн татах улс төрийн шийдвэр гаргасан билээ.

Хамгийн гол нь хэргийн бодит үнэнг хэн ч сонирхохгүй гагцхүү улс төрийн өнцгөөс харж, асуудлыг гуйвуулж байгааг хэрэгт холбогдогч О-ийн эхнэр хэлж байгаа юм.

 Тэрбээр хэргийн газарт байсан бөгөөд тухайн шөнө иргэн О нь АН-ын байрны гадна өөрийн хамаатан, худ ургийн холбоотой иргэн Б-тэй мэнд мэдэхээр очсоноор ахуйн хүрээний маргаан гарч, улмаар ноцолдож эхэлсэн байна.

Түүгээр зогсохгүй иргэн Б нь О-гийн дээр гарч хоолойг нь боомилсон нөхцөл байдалтай харилцан зодоон болж, эцэст нь иргэн Б нас барсан байна.

Энэ хэргийн улмаас иргэн Б-ийн гурван хүүхэд өнчирч, иргэн О-гийн дөрвөн хүүхдээ үлдээгээд ял эдлэх болоод байгаа нь харамсалтай. Харин хэргийн бодит нөхцөл байдлыг тоохгүй улс төрийн замаар асуудлыг шийдэх гэж оролдож байгаад хэрэгт холбогдогч О-ийн гэр бүл харамсаж байгаагаа илэрхийлж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)