Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Цахимаар харж, сонссон бүхэн чинь үнэн биш!

Цахимаар харж, сонссон бүхэн чинь үнэн биш!

"Домгийн шувуу үргээж" УИХ-ын сонгууль эхэллээ. Эх орны дөрвөн зүг найман зовхист төрд гарахаар горилогчид сонгуулийн сурталчилгаа хийж, дөрвөн жилд ганцхан олдох боломжийг дөмөгхөн ашиглахаар мэрийцгээж байна. 
Энэ жилийн сонгуулийн сурталчилгааны хугацаа давчуу. Тиймдээ ч нэр дэвшигчид биеэр сонгогчидтой уулзаж, танигдахаас илүү сошиал орчныг гойд ашиглаж байна. Сошиал орчин сонгуулийн сурталчилгааны зэвсэг нэгэнт болсон, өдгөө бүр төгсрөх шат руугаа явж байх. 
Ийм эгзэгтэй цаг үед иргэд бид хэрсүү байх хэрэгтэй байна. Сошиалаар явж байгаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, агуулгад нь шууд итгэлгүй, үнэн зөвийг нягталдаг баймаар. Хэн нэгнийг харлуулсан, нэг талыг хэт барьсан утга бүхий контентууд ихээр явж буй тул тэдгээрт нарийн хандах нь зүй.
Энэ удаагийн сонгууль бол чухал сонгууль. Эх орны хэтийн хувь заяаг шийдэх чухал мөч. Зөв сонголт хийж, зөв хүмүүсийг төрд гаргах хэрэгтэй. Авлигач, хулгайчдаас салж, эрүүл төрийн үндсийг цутгах тийм торгон мөч. 
Ийм чухал үед бид харалган байж болохгүй. Муу, муухай гэсэн болгонд итгэж болохгүй. Мөн сайн сайхан гэснийг ч шууд дэмжиж болохгүй. Нягталж, шинжилж, эрүүл ухамсраар шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ л чухал. Ирээдүй бидний гарт...  
Д.Сүрэн      

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)