Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.06.20

Ц.Элбэгдорж Б.Нямтайширт өрөө төлжээ

Ц.Элбэгдорж Б.Нямтайширт өрөө төлжээ

Сүүлийн долоо хоногт Э.Бат-Үүл Ц.Элбэгдоржоос заавар авч, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр өнжлөө. Тэрбээр оройдоо МАК ХХК дээр очиж Н.Номтойбаяртай уулздаг байна.

Н.Номтойбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхийн тулд Э.Бат-Үүл Ц.Элбэгдоржийн заавраар ажиллажээ. Учир нь түүний хүү Б.Чулуудай аавыгаа Хотын дарга байхад тендерийн хэрэгт холбогдож байсан бөгөөд Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч нар тэдний хэргийг шүүж тэд хорих ялаас мултарч байсан юм.

Өөрөөр хэлбэл Э.Бат-Үүл нь өөрийнхөө болон хүүгийнхээ хэргээр Ц.Элбэгдоржид барьцаалагдсан гэсэн үг. Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир нь 2014 онд Цагаан суваргын ордыг авахдаа Ц.Элбэгдоржид 50 тэрбум төгрөг өгсөн гэгддэг. Тэгвэл Ц.Элбэгдорж энэ өрөө Б.Нямтайширын хүү Н.Номтойбаярт төлж тэрбээр сонгуульд нэр дэвших эрхтэй боллоо. Сонгуулийн Ерөнхий хороо Н.Номтойбаярыг авилга албан тушаалын хэрэгт холбогдсон гэж үзэж нэр дэвшүүлэхээс татгалзаад байсан юм.

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаж Н.Номтойбаярыг УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхтэй болгосон байна. Түүний гомдлыг Ц.Элбэгдоржийн томилсон шүүгч шүүж ийнхүү Н.Номтойбаярыг нэр дэвших эрхтэй болгожээ. Стратегийн 2 ордод эзэн суусан Н.Номтойбаяр мөнгөөр бярдаж шүүхээр хүссэн шийдвэрээ гаргуулж байна. Тэрбээр авлига албан тушаалын хэрэгт холбогдсон ч ийнхүү Ц.Элбэгдоржоор дэмжүүлж, мөнгөөр бярдаж УИХ-д нэр дэвших эрхтэй боллоо.

Эх сурвалж:Dardas.mn 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)