Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Эрдэнийн Бат-Үүлээ, Ардын намын АН дахь банди нар гэлгүй, зүгээр л Э.Одбаяраа гээд шууд ярь л даа!

Эрдэнийн Бат-Үүлээ, Ардын намын АН дахь банди нар гэлгүй, зүгээр л Э.Одбаяраа гээд шууд ярь л даа!

Эрдэнийн Бат-Үүл ноцтой үг хэлж. АН доторхи МАН-ын мануулыг хэлж. Яг л хэлж. Энэ бол Эрдэнэбилэгийн Одбаяр л даа. Манай сайт өчигдөрхөн, үүнийг нь МАН-уулын өмнөө барьсан аргал бол, Э.Одбаяр мөн гэж бичсэн.

Эрдэнэбилэгийн Одбаярыг Эрдэнийн Бат-Үүл нотлоод эхэллээ. Бүр занасан байна. АН-ыг ялагдуулбал АН доторх МАН-ын банди нартай хатуу хариуцлага тоооцно гэж. Үгүй ээ, одоо үүн шиг зөв байхгүй шүү дээ. Өөр намаас “томилогдоод”, өөрийгөө л болгож гишүүн болох гэж байгаа хүмүүст хэн итгэх вэ.

Э.Бат-Үүл банди нар гэж.

Тэгэхээр Э.Одбаяраар толгойлуулсан банди нар байгаа юм байна. Энэ тун ортой л доо. Цагтаа цагаан морин жилд сэрж явсан АН-ынхан, Э.Бат-Үүл тэргүүтэн ингэж, өөрийнхөө намд өрөөлийн мануулуудыг үүрлүүлэхдээ хэмжээнд очсон нь үнэндээ гутамшиг шүү дээ. Өөр юу гэж хэлэх билээ.

Эрдэнийн Бат-Үүл ээ, Ардын намын АН дахь банди нар гэлгүй, зүгээр л, Э.Одбаяраа гээд шууд ярь л даа. Юундаа билбүүрдээд байгаа юм. Маш ноцтой юм сонссон шүү гээд битгий үгээ арагш хий. Маш ноцтой нь юу юм, шууд ярь. Урвагч, урвуулагч нарыг илчилбэл сонгуульд Ардчилсан намыг дэмжигсэд улам л нэмэгдэнэ. Үүнийг хатуу сана.

Б.ТУЛГА

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)