Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

МАН-уулын өмнөө барьсан аргал буюу АН-ын генсек Эрдэнэбилэгийн Одбаяр

МАН-уулын өмнөө барьсан аргал буюу АН-ын генсек Эрдэнэбилэгийн Одбаяр

Ардчилсан намын генсек Эрдэнэбилэгийн Одбаяр гэж мануул шиг нөхөр байна. Ерөөсөө л, үйлдэл, үг, бий төрх, төлөв нь мануулын араншин, дадалтай. Мануул бол өмнөө аргал бариад, биеэ далдлаад, хүн явахаар дунгуйлдаж аргалаараа таглаад байдаг амьтан л даа. Зальтан. Мэхлэгч. Э. Одбаяр гэдэг хүн яг ийм үйлдэл үзүүлж байгаа, байсаар ч ирсэн байна. Нийгэмд огт танигдаагүй, үл мэдэгдэх нэг нөхөр, мануул шиг байж байгаад л Ардчилсан намын генсек болчихсон. Тэгээд мөн л энд тэндхийн ресторан, кафед мануулын аргаар Ардчиллын гайгүйчүүдтэй уулзсаар, тэднийг өмнөө аргал шиг аргалан барьсаар , өөрийгөө далдалсаар, жишүү харсаар өчүүхэн хугацаанд генсек хийгээд, УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшчихлээ. Яг мануулын аргаараа. Өөрийгөө ч нийгэмд таниулсангүй. Одоо тэр УИХ-ын гишүүн болох нь. Яагаад гэвэл өөрөө танигдаагүй ч, АН гэдэг танигдсан аргалыг өмнөө бариад, өөрөө цаана нь нуугдаад урхилчихлаа. Ийм нэг мануул аргатай хүн юм байна. Нас залуу байж, яагаад ийм сонин башир технологид суралцаад, дадчихдаг юм байгаа юм, бүү мэд. Гэтэл хамгийн ноцтой нь, Э.Одбаярыг их сониноор яриад байгаа юм. Улс төрийнхөн. Тэр нь МАН-ын тавиул гээд байгаа юм. Тэндээс виз, эрхээ авсан АН дахь мануул бололтой юм. Тийм ч юм шиг байна. Удахгүй тодорхой мэдээллүүд гарах чигтэй байна. Тэгэхээр МАН-ын мануул болж таарч байна, Э.Одбаяр. МАН-ын өмнөө барьсан аргал нь АН-ын генсек Э. Одбаяр болж байна. Хоржоонтой байна шүү. За яахав, өөрөө өмнөө АН-ын хүмүүс, АН-ыг аргал болгож харагдуулдаг юм байж. Харин өөрөө МАН-ын аргал болсон АН-ын генсек байгаа нь л гунигтай юм даа. МАН-уулын өмнөө барьсан аргал буюу Эрдэнэбилэгийн Одбаяр. Ингэж нам дамжин мэхлэх, мэхлүүлэх технологид гаршсан Э.Одбаярт энэ агуулгаар бол УИХ-ын гишүүн болох ёс зүй огт алга. Алсдаа нөгөө хэдэн сонгогчоо мануулын аргал болгох нь л дээ. Мануул ажиллагааг нь үргэлжлүүлэн тольдоно оо, уншигчидтайгаа.

Т. ДОРНО 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 2 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)