Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Айл өрхийн 11-р сарын цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж, буцаан олгоно

Айл өрхийн 11-р сарын цахилгааны шөнийн тарифыг хөнгөлж, буцаан олгоно

Засгийн газрын хуралдаанаар айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөр тооцож хөнгөлөхөөр шийдвэрлэсэн.

Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тарифын газрын дарга Д.Эрдэнэбулган сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эрчим хүчний зохицуулах хорооноос энэ шийдвэртэй холбоотойгоор цахилгаан түгээх компаниудад өнгөрсөн сарын цахилгааны мөнгийг нөхөж тооцох чиглэлийг өгөөд байна. Арваннэгдүгээр сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэх айлуудад очсон байгаа. Энэ нэхэмжлэх дээр залруулга хийгдэнэ.

Төлбөрөө хийчихсэн айл өрхүүд байж магадгүй. Энэ тохиолдолд залруулга хийгдээд илүү төлөлттэй гэх тодотгол үүснэ. Энэ нь дараа дараагийн саруудын төлбөрт суутгагдаад явна.

Энэ долоо хоногт залруулгын мэдээлэл иргэдэд зурвасаар очно” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)