Ц.Цэрэнпунцагт эрх ашгийн олон асуудал байна!
Эх оронч үзэл санаатай гэж өөрийгөө хэлэх Ц.Цэрэнпунцагт эрх ашгийн олон асуудал “нуугдаж “ байх шиг...
Оюу толгойн ТУЗ-д “Аспайр майнинг” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан З.Ган-очирыг томилогдоход, тус компанийн 52,7 хувийг эзэмшдэг Ц.Цэрэнпунцагийг хэвлэл мэдээллийнхэн эрх ашгийн зөрчилтэй гэж хардаж байв. Энэ бодит үндэслэл мөн. Хардах ёстой, хамаарлыг тэгж илчлэх ёстой.
Гэтэл тухайн үед хэвлэлийнхэнд мань Ц.Цэрэнпунцаг “Би яаж мэдэх юм. Тэр хүний хаана ажиллаж байсан нь ямар хамаатай юм” хэмээн хэгжүүрхэн цухалдаж байв. Хэгжүүн Ц.Цэрэнпунцаг өчигдөр Лицензийн сонсголыг даргалах хүн атал, Б.Энх-Амгалангаар даргалуулан , өөрөө гэрчээр сууж байх юм. Хургатхайрхан, “Аспайр Майнинг” зэргийн харьяалалтай, өмчлөлтэй учир. Эрх ашиг бол тов тодорхой.
Мөн түүнчлэн энэ гарьд гишүүн Овоотын коксжих нүүрсний ордыг “Аспайр”-аараа эзэмшдэг. Өчигдрийн линцензийн сонсголыг хийх Түр хорооны дарга Ц.Цэрэнпунцагийн сонсголоос хоёр зүйл ажиглагдаж байна. Нэгдүгээрт, Н.Номтойбаярынхныг Монголын номер нэг лиценз эзэмшигчид гэж харуулах ажил голлох шиг боллоо. Яг энэ сонсгол давхцуулаад үндэсний шилдэг бүтээн байгуулагч Ц.Гарамжавыг барьж хорьлоо. Агуулгаараа үндэсний бүтээн байгуулагчдын эсрэг зүйл болж хувирлаа.
Ц.Цэрэнпунцагийн “Аспайр майнинг” Овоотын ордыг дайруулан төмөр зам барина гэсэн. Гэвч энэ таг байна. Өөрөө болохоор үндэсний үзэл, эх оронч үзлээр тэрхүү компанийн хувьцааг авсан гэж хэлэх шиг боллоо. Ц.Цэрэнпунцаг Завханы Тосонцэнгэлд өөрийн хөрөнгөөр станц барьж байгаа гэдэг. Эхлүүлсэн ч үзэгддэг. Дээрээ “Митайм” гэж бичсэн зураг цахимаар яваад байгаа байдаг. Энэ “Митайм” нь Камбожийн бүртгэлтэй компани. Таван толгойн станци барихаар тендерт шалгараад, “Моннис”-ийн гомдлоор цуцлагдсан юм билээ. . Одоо бол тэр компани Ц.Цэрэнпунцагийн станцийг барьж байгаа мэдээтэй. Хэвлэл мэдээлэлд, “Митайм” яагаад Ц. Цэрэнпунцагийн станцийг барьж байгаа атлаа, Тавантолгойнхоос арчигдав гээд сонин гаргалгаа хөөгөөд, Ц. Цэрэнпунцагтай хамааралтай, хардлага, холбогдол бичээд байгаа нь үндэслэлтэй л харагдаж байгаа. Эх оронч үзэл санаатай гэж өөрийгөө хэлэх Ц. Цэрэнпунцагт эрх ашгийн олон асуудал “нуугдаж “ байх шиг. Сонсгол явуулмаар олон эрх ашиг түүн дээр бөөгнөрч.