Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.22

Э.Цэндбаатарын Олимпын мөрөөдөл зогслоо

Э.Цэндбаатарын Олимпын мөрөөдөл зогслоо

Олимпын эрхийн тэмцээн Тайландын Бангкок хотод үргэлжилж байна. Манай тамирчдаас өчигдөр хоёр боксчин тулаанаа хийлээ.

Эхлээд +92 кг-ын жинд Х.Бекнур анхны тулаанаа хийсэн бөгөөд Доминиканы боксчныг хоёрдугаар үед торгуулиар ялснаар шөвгийн 16-д шалгарлаа. Эхний үед манай тамирчин илт давуу байсан бөгөөд бүх шүүгч 10:8-аар Монголын талд өгсөн юм. Харин хоёрдугаар үед Доминиканы боксчин олон алдаа гаргасны улмаар торгуулиар хөөгдөв.

Тэгвэл манай хамгийн гол найдвар болж байсан гавьяат тамирчин Э.Цэндбаатар Болгарын боксчин Росенов Радославт 5:0-ээр ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Эхний үед шүүгчид 4:1-ээр Болгарын талд ялалт өгсөн бол үлдсэн хоёр үед бүх шүүгч санал нэгтэйгээр Болгарын залуу тамирчид ялалт өгчээ.

Ингэснээр Э.Цэндбаатарын Олимпод оролцох мөрөөдөл, хүсэл зорилго энэ хүрээнд өндөрлөж байна. Тэрбээр Олимпын эрхээ авч, Парисаас медаль хүртэхийн төлөө бүх чадлаа дайчлахаа ярьж байсан юм. Ингэснээр зургаан боксчин тэмцээнээ дуусгалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 1 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)