Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.06.20

24 цагийн цэцэрлэгийн хоолны мөнгийг 500 төгрөгөөр нэмсэн ба есдүгээр сарын 1-ээс эхэлж мөрдөж эхэлнэ

24 цагийн цэцэрлэгийн хоолны мөнгийг 500 төгрөгөөр нэмсэн ба есдүгээр сарын 1-ээс эхэлж мөрдөж эхэлнэ

Боловсрол Шинжлэх Ухааны яамны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр, “24 цагийн цэцэрлэгийн хоолны мөнгө 3600 байсан  ба үүнийг нэмж 4100 төгрөг болголоо. Энэ есдүгээр сарын 1-ээс эхэлж мөрдөгдөж эхэлнэ. Ингээд үндсэндээ цэцэрлэгийн хоолны материалын мөнгө юм. Энэ үнэ дээр цэцэрлэг дээр ажиллаж байгаа тогооч нар туслах тогооч нар гэх юм уу. Цалин байр дулааны цахилгаан дулааны өртөг зарлагад туслаад тусдаа тооцогдоно шүү дээ. Тийм учраас үүнийг зөвөөр ойлгох ёстой. Энэ бол зөвхөн хоолны материал бэлдэх үнийг 2475 төгрөг байсныг 3000 төгрөг болголоо гэдгийг зөвөөр ойлгох болов уу” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)