Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.24

Балжиннямын Баярсайхан гишүүний Модон жорлонгийн дууль

Балжиннямын Баярсайхан гишүүний Модон жорлонгийн дууль

Сургууль цэцэрлэгийн модон жорлонг халах МАН-ын мөрийн хөтөлбөр биелсэн үү? 2020 оны УИХ-ын сонгуульд Завхан аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Б.Баярсайхан 2020 оны 10 сард хэлсэн үгэндээ “20-р зуунаас 21-р зуунд чирж авч орж ирсэн хөгжлийн хоцрогдол бол яахын аргагүй модон жорлон. МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт улсын хэмжэнд сургууль цэцэрлэгийн модон жорлонг бүрэн шийдэх саналыг оруулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан. Улсын хэмжээнд байгаа 819 цэцэрлэг сургуулиудын модон жорлонг өөрчлөх шийдвэрийг гаргалаа. Энэ асуудлын улсын хэмжээнд шийдэх болсондоо баяртай байна” хэмээн мэдэгдэж байв. Хармсалтай нь Б.Баярсайхан гишүүнийг ингэж ярьснаас хойш 4 жил өнгөрсөн ч МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.4.20-т туссан “Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ”- гэсэн энэ заалт биелсэнгүй. Биелсэнгүйгээр ч үл барам 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт хэрэгжээгүй энэ заалт 1.3.15. Нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ” хэмээн үг үсэггүй адилхан амласан байх юм. Ямартай ч 2020 оны сонгуулийн дараа сургууль, цэцэрлэгийн жорлонг боловсон 00-иао шийднэ гэсэн амлалтыг өгч байсан Б.Баярсайхан гишүүн болон МАН энэ амлалтаа хэрэгжүүлээгүй байна. Сургууль цэцэрлэгийн модон уорлонг халахаа илэрхийлж Амлалт өгч байсан ч түүндээ хүрээгүй Б.Баярсайхан гишүүнд ямар дүн тавьж, хэрхэн хандахыг Завханчууд болон баруун аймгийнханаас харах л үлдлээ.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)